Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Сандаг-Очир: Хүүхдээ сургууль, цэцэрлэг, багшид даатгадаг, үзэл бодлыг нь ч хуваалцдаггүй эцэг эхчүүдийн хариуцлагыг яаж сайжруулах юм

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Хүүхдээ сургууль, цэцэрлэг, багш нарт даатгадаг. Хаана ямар хүмүүстэй найзалж нөхөрлөж байгааг нь мэдэхгүй. Юу санаж бодож байгааг нь мэдэхгүй. Үзэл бодлыг нь хуваалцдаггүй эцэг эхчүүдийн хариуцлагыг яаж сайжруулах юм. Үр хүүхдээ асран хамгаалж хүмүүжүүлэх нь хэний үүрэг вэ" гэлээ.

ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын Хүүхэд залуучууд ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаа "Зөрчлийн тухай хуулийн 6.20-д эцэг эхийн үүрэг хариуцлага тусгагдсан. 300 мянга хүртэлх төгрөгөөр торгох заалт байдаг" гэлээ.

Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.