АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл ковидын үеийн орлого, зарлагыг ил болгох ерөнхий хяналтын сонсголын асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, цар тахлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай сонсголыг энэ сарын 25-нд товлосон байдаг.
Харин албан ёсны материал өгөхгүй, эх сурвалжгүйгээр сонсгол хийсэн нэр зүүх эрсдэл үүсч байгаа тул сонсголын товыг хойшлуулж, иргэдийн мэдэх эрхийг хангах ёстой гэсэн байр суурьтай байна гэсэн юм.