Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Комедиан Д.Амартүвшин “Либертари“ намаа бүртгүүлэхээр УДШ-д өргөдлөө өгчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд

Комедиан, хөтлөгч Д.Амартүвшин улс төрийн нам байгуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас баталгаажуулалтаа авсан.

Тэрбээр нам байгуулж буй тухайгаа “Эрх ашгаар биш цэвэр хязгаарлагдмал төр, чөлөөт зах зээлийн үзэл санаагаар нэгдсэн хүмүүсийн нэгдэл байх бөгөөд зөвхөн гишүүдийн татвараар санхүүжиж, олон биш цөөн чанартай, үзэл санаагаа ойлгодог гишүүдтэй байхын төлөө ажиллана" хэмээн тайлбарласан байдаг.

Улмаар намаа бүртгүүлэх өргөдлөө Улсын дээд шүүхэд өчигдөр өгсөн байна. Тодруулбал, УДШ-ээс "Д.Амартүвшингээс Улсын дээд шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өргөдөл ирүүллээ. Уг өргөдөл нь “Либертари нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх” агуулгатай байна" гэлээ.

“TORCH” вирусын шинжилгээний 70 хувийг  ЭМД-ын сангаас хөнгөлнө
“TORCH” вирусын шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.