Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Батширээт суманд 100 ортой дотуур байрны барилгын угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авсан байна.
Тус ажлын зураг төслийг “Зэтпрожект” ХХК, Ерөнхий гүйцэтгэлийг "Винтер гарден” ХХК нар тус тус хийж гүйцэтгэж тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ.