Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор энэ жил хагас коксон түлшийг туршиж үзнэ гэж байсан.
Энэ талаар Хотын даргыг томилох НИТХ-нд Х.Нямбаатар "Би өчигдөр Налайх дүүрэгт байрлах үйлдвэрт очиж хагас коксон түлш түлэх процессийг харсан. Зарим мэргэжлийн байгууллагуудаас зарчмын ялгаа байхгүй гэж үзэж байгаа юм билээ. Агаарын чанарт төдийлөн өөрчлөлт гарахгүй тохиолдолд татвар төлөгчдийн мөнгийг үрэх шаардлагагүй гэж бодож байна. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэн богино хугацаанд шийдвэр гаргах боломжтой" гэх тайлбарыг өглөө.