Ажлын байрны дадлагажуулагчийн сүлжээ байгуулах анхдугаар уулзалт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц арга хэмжээ (Job Coaching)-ий сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Сургалтыг ХНХЯ-ны ХАХБХЗГ-ын дарга С.Тунгалагтамир, ХБХХЕГ-ын дарга Ц.Нямсүрэн, JICA DPUB2 төслийн ахлах зөвлөх Чиба Хисао нар нээж үг хэлсэн юм.
Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх анхдугаар болон 2 дахь удаагийн сургалтын төгсөгчид, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц арга хэмжээг хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлж буй ажлын байрны дадлагажуулагчид ажлын байрны дадлагажуулагчид оролцлоо.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц арга хэмжээний хэрэгжилт, хяналт, мониторингийн үр дүнг танилцуулах, ажлын байрны дадлагажуулагчийн сүлжээ байгуулах талаар хэлэлцүүлсэн юм.