Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Энхтуяа: Би газар дээр ганц хүүтэй байсан ч 5 жилийн өмнө бусдын гарт амиа алдсан. Гэвч мөрдөгч нь авлига авч хэргийг хэрэгсэхгүй болгосон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

“Барс” зах дээр хүүгийнх нь аминд хүрсэн хэрэг илрэхгүй 5 жил болж байгаа ба уг хэргийг мөрдөж байсан байцаагч 50 сая төгрөгийн хахууль авсан нь илэрсэн ч торгуулиад өнгөрсөн талаар талийгаачийн ар гэр өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр талийгаачийн ээж Х.Энхтуяа дараах мэдээллийг өгөв. Тэрбээр,

"2017 онд миний хүү н.Тамир "Барс" худалдааны төвд бусдын гарт амиа алдсан. Гэвч өнөөдрийг хүртэл энэ хэрэг шийдэгдээгүй. Бид маш их гомдолтой байна. Хүү маань 27-хон насандаа амиа алдсан. Өнөөдөр байсан бол 31 настай байх байлаа. Би газар дээр ганцхан хүүтэй байсан. ХЗДХ-ийн сайд асан Х.Нямбаатарт олон удаа хүсэлт өгсөн. Гэвч доод, дунд шатан дээр алга болчихдог" гэв.

Харин өмгөөлөгч, "Шүүхийн албан ёсны шийдвэр гарч баталгаажсан. Гэхдээ хохирогчийн зүгээс өнөөдөр мэдээлэл хийж байна. Энэ хэрэг 2017.03.14-ний өдөр хохирогчийн ганц хүү болон н.Тамир төмс ногооны ченж н.Чинзориг гэх хүнд зодуулж нас барсан байдаг. Гэвч энэ хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй байгаа шалтгаан нь мөрдөн байцаагч нь авлига авч, прокурор хэрэгсэхгүй болгож, шүүх нь цагаатгасан байдаг" гэлээ.

Х.Нямбаатар: Хот дээрх асуудлуудад “косметик” шийдвэрүүдийг гаргаад засагдахад хэцүү
Х.Нямбаатар: Хот дээрх асуудлуудад “косметик” шийдвэрүүдийг гаргаад засагдахад хэцүү
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд