Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ш.Адьшаа: Хүүхэд болгон эрүүл аюулгүй орчинд өсөж, сурч хүмүүжих ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хүүхэд хамгааллын асуудлаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож буй. Тэгвэл энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр,

"Сүүлийн үед хүүхдийн талаарх сэтгэл эмтлэм мэдээ, мэдээллүүд гарсаар байна. Хүүхдийн эсрэг санаатайгаар гэмт хэрэг хийсэн этгээдэд хатуу чанга хариуцлага тооцох хэрэгтэйг сануулж буй. Насанд хүрээгүй хүүхдүүдэд тохиолдож буй энэ аймшигт хэргүүд маргааш, нөгөөдөр, ирээдүйд хэний ч хүүхдэд тохиолдож болно. Тэгэхээр бид үүн дээр санал нэгдэж адилхан аав, ээжийн хувьд ард иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргийн дагуу цаашдаа гарах эрсдэлээс урьдчилан сэргийлж хүүхдийг хамгаалах, аюулгүй байдлыг бүрдүүлэх ажлыг УИХ яаралтай хэлэлцэж ажиллах нь нэн тэргүүний үүрэг болоод байна" гэв.

ЧУУЛГАН: Зам, тээврийн салбарын төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсож байна
ЧУУЛГАН: Зам, тээврийн салбарын төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсож байна
 
Б.Ган-Очир: Х.Нямбаатарт авлига, хулгайн баг байгаа бол надад бүтээн байгуулалтын, шударга үнэний дуу хоолой болсон баг байгаад 100 хувь итгэлтэй байна