Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Комедиан Д.Амартүвшин: Монгол Улсад үзэл санааны хувьд баланс хэрэгтэй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Комедиан Д.Амартүвшингийн "Либертари нам"-аас өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тодруулбал, Энэ сарын 10-ны өдөр "Либертари нам"-ын Анхдугаар их хурал болох гэж буй аж.

Тэгвэл энэ үеэр Комедиан Д.Амартүвшин,

"Хуулиараа 45 хоногийн өмнө намын их хурлаа зарлаж, даргаа сонгож, дүрмээ батлуулан, 801 хүний гарын үсэг цуглуулан Дээд шүүхэд өгч намаа албан ёсоор бүртгүүлэх үйл ажиллагаа явагддаг. Тиймээс манай албан ёсны үйл ажиллагаа маань энэ сарын 10-наас эхэлнэ гэсэн үг.

Яагаад энэ намыг байгуулсан бэ гэхээр, манай улс төрийн намууд баруун, зүүний гэж дүрэмд бичигдсэн ч амьдрал дээр дандаа зүүний намууд байна. Мөн бор зүрхээрээ амьдралаа авч явж байгаа залууст боломж олгож, төрийн дарамтыг багасгая гэдэг зорилгоор энэ намыг байгуулсан. Монгол Улсад үзэл санааны хувьд баланс хэрэгтэй байна" гэлээ.

ШУУД: “Өөжин мед” ХХК-ийн ард баригдаж буй 20 давхар барилгыг ойр орчмын оршин суугчид эсэргүүцэн жагсаж байна
ШУУД: “Өөжин мед” ХХК-ийн ард баригдаж буй 20 давхар барилгыг ойр орчмын оршин суугчид эсэргүүцэн жагсаж байна
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.