Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Харанга дэгдэж байхад эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн асуудал гэж мэтгэлцэж суух цаг биш

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

УИХ-ын чуулганаар хүүхэд хамгааллын асуудлаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож байна. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Хүүхэд хамгааллын чиглэлээр баталсан хууль тогтоомж цөөнгүй байна. Гэхдээ хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр зарим шинэчлэлүүдийг хийх шаардлагатай байгаа. Гэмт хэрэг, зөрчил хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтад хүүхдүүд өртөж, эрх нь зөрчигдөх явдал даамжрах хандлагатай байна. Гэр бүл, сургуулийн орчинд хүртэл аюулгүй байдлын баталгаа алдагдаж байна.

Нийслэл хот болон аймаг, дүүргүүдийн гудамж талбайн гэрэлтүүлэг, камержуулалт нь хүүхдийн аюулгүй байдлыг хангах түвшинд хийгдэх хэрэгтэй байна. Тиймээс энэ мэт асуудлуудыг цогцоор нь харж шийдэх хэрэгтэй. Тэрнээс биш өчигдөр, өнөөдөр ярих ёстой байсан гэж мэтгэлцэж суух цаг биш. Харанга дэлдэж байхад. Эмэгтэй, эрэгтэйчүүдийн асуудал гэж бие бие рүүгээ чихэх зүйл байх ёсгүй" гэв.

“Найман ишигний“ гэх хэргийн шүүх хурал түр завсарлалаа
“Найман ишигний“ гэх хэргийн шүүх хурал түр завсарлалаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.