УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдааны үеэр Ерөнхий сайд сайд нарын томилгоотой холбоотой шийдвэрээ танилцуулсан. Энэ үеэрээ өнгөрөгч дөрөвдүгээр сард Филиппин улсаас авч ирж шалгаж буй ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайгийн гэр бүлээс заналхийлсэн агуулга бүхий мессеж авсан талаараа дурдсан. Тэрбээр "Т.Бадамжунайгийн гэр бүлээс "Өшөө авна аа" гэдэг мессеж олон хүнд ирсэн. Х.Нямбаатар сайд ч ийм мессеж авсан байх" гэсэн юм.
Харин Т.Бадамжунайн охин Ерөнхий сайд руу "Чамаас болж аав минь харвачихлаа. Чи л барьж ирж хориогүй бол ийм зүйл болохгүй байх байсан. Шоронд настай хүнийг хориод амиар нь наадах гоё байна уу. Хэрэв миний аав ингээд үхвэл би чамаас амийг нь нэхнэ. Бадамжунайн Гаваа" гэсэн мессеж илгээсэн нь ил боллоо.