Дорногвь аймагт сураггүй алга болсон 12 настай охины эрлийн ажиллагаа эцэслэгдэж амжаагүй байхад дахин нэг хүүхэд сураггүй алга болсон тухай мэдээлэл цахим орчинд цацагджээ. Тодруулбал, "Есөн настай н.Амаржаргал гэх хүү өнөөдөр буюу 2023.10.04-ний өдөр 13.00 цагийн үед Рашааны тавдугаар гудамж нийтийн байрны ... тоотод хаягтай гэрээсээ гараад одоо хүртэл сураггүй байгаа тул үзсэн харсан хүн байвал 88739919, 99948305, 88198974 утсаар холбоо барьж мэдээлэл өгнө үү" гэх мэдээллийг нэгэн иргэн ээжийнх нь хүсэлтээр цахим орчинд нийтэлсэн байна.
Хүүгийн ар гэртэй холбогдож олдсон эсэхийг тодруулахад, "Ээж нь цагдаатай хамт хайж байгаа. Одоогоор олдоогүй байна" гэх мэдээллийг өглөө.