Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн хамт олон аравдугаар сарын 03 ний өдөр Олон Улсын Ахмадын Баярыг тохиолдуулан Эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшил, сайн сайхны төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан хөдөлмөрлөж ирсэн, азай буурлууд, ахмад ажилчиддаа хүндэтгэлийн баярын үйл ажиллагааг зохион явуулжээ.
Мөн тус байгууллага ахмад ажилчдадаа зориулан хэвтэн эмчлүүлэх өрөөг "БАЯН ХОШУУ" салбар дээрээ гаргаж өгсөн байна.