ХҮН намаас ногоон автобусыг үйлдвэрлэсэн "Daewoo Bus" компанийг Солонгосын хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтийг Солонгосын элчин сайдын яаманд хүргүүллээ.
НИТХ дахь ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулга "Ногоон автобусыг хуучин гэсэн гомдол их гарч байна. Тиймээс энэ асуудлыг Солонгос улсын Тагнуулын байгууллагатай хамтран мөн бидэнтэй хамтран шийдвэрлэж өгөхийг хүсэж байгаа юм. Элчин сайдын хувьд манай улсын нөхцөл байдлыг сайн мэдэж байгаа. Тиймээс ХҮН намаас энэхүү хүсэлтээ Солонгос хэл дээр хөрвүүлэн ЭСЯ-д хүргүүлж байна" гэв.
Харин ЭСЯ-наас "Автобусны асуудлыг шалгуулах та бүхний хүсэлтийг Солонгосын Элчин сайдын яамнаас хүлээн авлаа" гэсэн юм.