ХҮН намаас ногоон автобусыг үйлдвэрлэсэн "Daewoo Bus" компанийг Солонгосын хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтээ Солонгосын элчин сайдын яаманд хүргүүллээ. Энэ үеэр НИТХ дахь ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулга,
"Олгой хагаравч тогоон дотроо гэдгээр гадны ЭСЯ-г шахаж, шаардаж болохгүй. Гэхдээ өнгөрөгч ням гарагт ирж хэвлэлийн хурал хийсэн Daewoo компанийн дэд ерөнхийлөгч гэж танилцуулсан эрхмүүдийг шалгуулна. Мөн алдаа гаргаад огцорсноор асуудал шийдэгдэх ёсгүй. Хамгийн гол нь хариуцлага хүлээлгэх ёстой" гэв.