Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнгөрөгч сард орсон борооны улмаас ургац хураалт 2-9 хоног саатжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 1 секунд

2023 оны таримал ургамлын ургалтын хугацааны цаг агаарын нөхцөлийн тойм мэдээллийг хүргэж байна. Тодруулбал,

2023 онд снээс үр тариа 357,6 мянган га-д, төмс 18.1 мянган га-д, хүнсний ногоо 12.7 мянган га-д, техникийн ургамал 129.2 мянган га-д, тэжээлийн ургамал 80,1 мянган га-д, жимс, жимсгэнэ 4.7 мянган га-д, бусад ургамал 7.3 га-д тариалжээ.

2023 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр газар тариалан бүхий нутагт ашигтай чийгийн нөөцийг /уринш болон гуурстай талбайд/ хагалгааны гүнүүдэд тодорхойлоход ихэнх нутгаар хангалтай, Архангайн Төвшрүүлэх, Булганы Хутаг-Өндөр, Бүрэгхангай, Сэлэнгийн Баянгол, Төвийн Угтаалцайдам, Эрдэнэсант, Хэнтийн Өмнөдэлгэр, Биндэр дунд зэрэг, Төвийн Цээл, Хэнтийн Гурванбаян, Дорнодын Халхголд хангалтгүй байсан. Мөн тавдугаар сард газар тариалан бүхий нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас сэрүүн байсан нь таримал ургамалын цухуйлтын үе шат оройтоход нөлөөлсөн.

Агаарын дундаж температурыг олон жилийн дундажтай харьцуулбал тариалан бүхийн нутгаар дунджийн орчим ба түүнээс 1.1-2,6 градусаар дулаан байсан. Агаарын температур өдөртөө 30 градусыг давж ихэнх нутгаар 1-21 хоног халсан байна. Тариалан бүхий ихэнх нутгаар 150.0-300.0мм, их орсон газраа 300.1-380.3 мм орсон нь олон жилийн дунджаас ахиу байсан байна.

Улаан буудай ихэнх нутгаар зургаадугаар сарын эхээр цухуйж, долоодугаар сарын эхээр голлолтын үе шатандаа орсон бол наймдугаар сарын сүүлч гэхэд аарцан бололтын үе шатанаас бүрэн бололтын үе шатандаа орж эхлээд байсан. Есдүгээр сарын дунд гэхэд ихэнх нутгаар болц гүйцсэн.

Төмс зургаадугаар сарын дундуур ихэнх нутгаар цухуйж, долоодугаар сарын дундуур гэхэд баг цэцгийн үүсэлийн үе шатандаа орсон. Харин цэцэглэлт үе шат ихэнх нутгаар долоодугаар сарын сүүлчээр, Дархан-Уул аймгийн Дархан, Дорнод аймгийн Чойбалсанд мөн сарын дундуур, Ховд аймгийн Булган, Архангай аймгийн Төвшрүүлэх, Төв аймгийн Жаргалант суманд наймдугаар сарын эхээр ажиглагдсан. Төмс тариалсан ихэнх нутгаар наймдугаар сарын дундаас есдүгээр сарын дунд хүртлэх хугацаанд ишний гулжийлт явагдсан.

Энэ зун таримал ургамалд дулаан болон чиийгийн хангамж хангалттай байж, үе шатууд хэвийн явагдаж, ургалтын байдал сайн байсанаар ургац хураах бүрэн бололцоотой болсон ч есдүгээр сарын дундуур орсон борооны улмаас ургац хураалтын ажил 2-9 хоног саатаад байна.

Ж.Сүхбаатар: Ёсзүйн хариуцлагаа хүлээж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргасан
Ж.Сүхбаатар: Ёсзүйн хариуцлагаа хүлээж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргасан
 
ЧУУЛГАН: УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ
ЧУУЛГАН: УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.