Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн салбарын нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "2024 оны эхний хагаст эдийн засаг болон иргэдийн орлого тогтворжвол эрчим хүчний үнийг нэмэгдүүлэх тухай ярина. Учир нь цахилгаан эрчим хүчний хэрэглээ бодит хүчин чадлаасаа давсан байгаа. Энэ асуудал ганцхан жилийн дотор шийдэгдэхгүй. Гэхдээ энэ өвөлдөө тайван байж болно. Сонсголон дэд станц дээр оргил ачааллын үед нөхөх 80МВт-ын хураагуур ашиглалтад орно. Арваннэгдүгээр сарын сүүл, арванхоёрдугаар сар гэхэд ашиглалтад авах байх. Сайжруулсан түлшний нөөц хангалттай байгаа.
Дорнодын цахилгаан станцын ажлыг дуусгахад шаардлагатай 36 тэрбум төгрөгийн санхүүжилт суусан. Мөн Амгалангийн дулааны станцыг 2024 оны нэгдүгээр сард ашиглалтад орох байх. Баруун аймгуудын дулааны цахилгаан станцуудыг хийх ажил үргэлжилж байна. Нийт 600 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй төсөл 2024 оны төсөв дээр суусан. Тавантолгой цахилгаан станцын тендерийг зарласан" гэв.