Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Архи, согтууруулах ундааны борлуулалт 2.2 сая литрээр буурчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 57 секунд

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор өнгөрөгч оны дөрөвүгээр сарын 5-ны өдөр 43 дугаар зарлиг гаргасан байдаг. Тэгвэл зарлигийн хэрэгжилт, үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар Цагдаагийн Ерөнхий газрын Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд дарга, цагдаагийн хурандаа О.Оюутболд мэдээлэл өгсөн юм.

Эхний ээлжинд Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Онцгой албан татварын тухай, Засгийн газрын сангийн тухай зэрэг дагалдах 10 гаруй хуульд өөрчлөлт оруулсан. 2022 оны эхний хагаст 16,8 сая литр архи, согтууруулах ундаа борлуулсан бол энэ оны мөн үед 14,6 сая литр болж, 2,2 сая литрээр буурсан байна. Мөн импортоор авсан архи, согтууруулах ундааны хэмжээ 150 мянган литрээр багасчээ. 2023 оны эхний найман сард 25,392 гэмт хэрэг бүртгэгдсэний 3,289 буюу 13.0 хувь нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж, 46.5 хувь нь нийслэлд, 2,089 буюу 53.5 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Архи, согтууруулах ундааны хэрэглээ багассанаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад:

- Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 15.8 хувиар,

- Шалгагдсан зөрчил 13.6 хувиар,

- Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон торгуулж, эрхээ хасуулсан зөрчил 26.0 хувиар,

- Согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осол 41.3 хувиар,

- Эрүүлжүүлэгдсэн хүний тоо 76.0 хувиар буурсан байна.

Д.Дөлгөөн

Замын-Үүд авто замын боомт дөрөв хоног ажиллахгүй
Замын-Үүд авто замын боомт дөрөв хоног ажиллахгүй
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.