"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг "Нүүрсний" гэх хэргээр хорих 461-р ангид саатуулагдаж буй. Тэгвэл түүнийг "Тархины хаван, ходоодны хавдар сэдэрч, ухаан алдсан. Одоог хүртэл сэргээгүй байна" гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Тэгвэл бид уг асуудлаар ШШГЕГ-аас тодруулахад,
"Б.Ганхуягийн биеийн байдал хэвийн, ухаан алдсан зүйл байхгүй" хэмээн мэдээллээ.