Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шаардлага хангахгүй шугам сүлжээ тавьсан компаниудыг хар жагсаалтад оруулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, шаардлага хангахгүй шугам сүлжээ тавьсан компаниудыг хар жагсаалтад оруулна гэдгийг мэдэгдэв. Энэ талаар,

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраагаас тодруулахад “Яармагийн шугамд хоёр удаа угаалга хийсэн. Гэвч иргэдээс ирэх гомдол буураагүй. Азотын хийгээр угаалга хийхэд төсөв өндөр гарч байгаа. Шугам, сүлжээг солиулахаар төсөвт суулгасан” хэмээсэн бол Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ц.Төрхүү “Шугамд хуванцраар доторлогоо хийх юм уу, эсвэл шинээр солих шаардлагатай” гэв.

Харин хотын дарга шугам сүлжээ тавьсан компаниудыг хар жагсаалтад оруулж, хариуцлага тооцох ёстойг хэлж байлаа. Мөн хотын цэвэрлэгээ, үйлчилгээнд шаардлагатай машин механизмын худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгов.

Э.Бат-Оргил: Монголд орж ирсэн ногоон автобусуудын бүх эд анги нь Өмнөд Солонгосын DAEWOO үйлдвэрийнх. Угсралт нь Вьетнамд хийгдсэн
Э.Бат-Оргил: Монголд орж ирсэн ногоон автобусуудын бүх эд анги нь Өмнөд Солонгосын DAEWOO үйлдвэрийнх. Угсралт нь Вьетнамд хийгдсэн
 
Битүү явдал
Битүү явдал
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.