Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Золбаатар: В.В.Володины айлчлал бол манай гадаад бодлогын нэг л хэсэг. Онцолж аль эсвэл эсэргүүцээд хэрэггүй

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
2 минут 17 секунд

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар ОХУ-ын холбооны хурлын төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин Монгол улсад албан ёсны айлчлал хийж буй. Айлчлалын ач холбогдол, үр нөлөө зэргийн талаар "MEC" судалгааны байгууллагын захирал Л.Золбаатараас тодрууллаа.

-УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар ОХУ-ын Холбооны хурлын Думын дарга В.В.Володин Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын ач холбогдлыг та юу гэж харж дүгнэж байна вэ?

-В.В.Володины айлчлалыг тийм ч их онцлоод байх зүйл биш л дээ. Энэ жил л гэхэд Польш, Франц, Гэгээн Ширээт Улсын тэргүүнүүд манай улсад айлчиллаа. Энэ бол Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлогын нэг хэсэг. Үүнийг эсэргүүцэх хүн байдаг. Дэмжих хүмүүс ч бий. Энэ утгаараа В.В.Володины айлчлал манай гадаад бодлогын л нэг хэсэг. Тиймээс огцом эсэргүүцээд аль эсвэл онцлоод байх сэдэв биш. Эсэргүүцэх нь хэвийн үзэгдэл. Эсэргүүцэж байсан ч энэ чинь манай хөрш шүү дээ. Дипломат харилцаатай олон жил болж буй. Стратегийн түншлэлтэй.

-Орос, Украины нөхцөл байдал, түлшний экспорт зэрэг асуудлаас шалтгаалан В.В.Володины айлчлалыг эсэргүүцэх хүмүүс байна. Энэ цаг үед бид ямар байр сууринаас хандах ёстой вэ?

-Түлшний тухайд ОХУ энэхүү хоригийг зөвхөн манай улсад хийгээгүй. Экспортдоо хязгаарлалт тавьж байгаа. Манайх түлш, шатахуунаа өөрсдөө үйлдвэрлэдэг болох нь бидний шийдэл. Хурдан л өөрсдөө үйлдвэрлэж, гадагшаа гаргадаг болох хэрэгтэй. Нөгөө талдаа Орос Украины дайн бол тэдний л асуудал. Монгол Улс төвийг сахисан байр сууринаас хандаж байгаа. Тэнд болж буй зүйлийг бид өөрсдөдөө хэт наах хэрэгтэй юу гэдэг л асуудал л байна. Иймэрхүү айлчлал өчнөөн л болдог.

Газрын тосны бүтээгдэхүүний хязгаарлалтад Монгол Улс орохгүй гэдгийг хэлэлцээрийн үеэр албан ёсоор мэдэгдэв
Газрын тосны бүтээгдэхүүний хязгаарлалтад Монгол Улс орохгүй гэдгийг хэлэлцээрийн үеэр албан ёсоор мэдэгдэв
 
Тэтгэврийн асуудлаар Казахстан Улстай хамтран ажиллана
Тэтгэврийн асуудлаар Казахстан Улстай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.