Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: ОХУ-ын төрийн Думын дарга В.В.Володинтой утсаар ярьж бензин, дизель түлшний экспортын хязгаарлалтад Монгол Улсыг хамруулахгүй байхаар тохиролцлоо

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 52 секунд

ОХУ-ын Засгийн газраас дотоодын шатахууны нийлүүлэлт багасаж, үнэ өссөн тул автобензин болон дизель түлшний экспортоо түр хугацаанд хориглох шийдвэр гаргасан байдаг. Үүнд, манайхаас гадна тус улсаас түлш, шатахуунаа экспортолдог орнууд багтаж байгаа юм.

Хэдийгээр ОХУ-аас хийх экспорт түр хугацаанд зогссон ч манай улсын автобензин, дизель түлшний нөөц хангалттай байгаа гэж УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлсэн.

Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар "ОХУ-ын төрийн Думын дарга В.В.Володинтой утсаар ярьж бензин, дизель түлшний экспортын хязгаарлалтад Монгол Улсыг хамруулахгүй байхаар тохиролцлоо ‼️‼️

АИ-95, дизель түлш тасрахгүй гэсэн үг. Маргааш В.В.Володин манай улсад айлчилна" хэмээлээ.

Д.Мөнх-Эрдэнийн хэргийг Дээд шүүхийн хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар түүнд оноосон 1 жил 10 сарын хорих ял хэвээр үлдэж байна
Д.Мөнх-Эрдэнийн хэргийг Дээд шүүхийн хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар түүнд оноосон 1 жил 10 сарын хорих ял хэвээр үлдэж байна
 
Уурхайн ажилчид маргалдаж, нэгнийхээ аминд ХҮРЧЭЭ
Уурхайн ажилчид маргалдаж, нэгнийхээ аминд ХҮРЧЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.