Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Дэлгэрмаа ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 16 секунд

"Белград 2023" чөлөөт бөхийн ДАШТ-ий сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 68кг-ын жинд U23 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Азийн аваргын нэг мөнгө, 2 хүрэл медальт ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа эзэн орны тамирчин Эмилия Яковльевичийг 14:4 оноогоор, олимпийн хүрэл, ДАШТ-ий 2 мөнгө, нэг хүрэл медальт Казахстаны Елена Шалигинаг даралтаар, ДАШТ-ий нэг мөнгө, 2 хүрэл медальт Францын Коумба Ларрокийг 2:1 оноогоор, АНУ-ын Эмма Брунтилыг эхний үед цэвэр даралтаар тус тус ялж финалд шалгарсан юм.

Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий хошой хүрэл медальт Туркын Бусе Тосунтай барилдаж 4:3 оноогоор хожиж явсан ч хармсалтайгаар цэвэр ялагдлаа.

Ингэснээр Э.Дэлгэрмаагийн хувьд залуучууд, U23, насанд хүрэгчид гэх 3 насны ангилалд дэлхийн медальтан тамирчин болж байна. Сонирхуулахад тэрээр 2018 оны есдүгээр сарын 22-ны өдөр залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүрлэж байсан юм.

Г.Ганжаргалтай хамт байсан эмч нарыг шинжээчдийн багт оруулна
Г.Ганжаргалтай хамт байсан эмч нарыг шинжээчдийн багт оруулна
 
Сумын заан Б.Цагаанбанди хоёр дахь удаагаа түрүүллээ
Сумын заан Б.Цагаанбанди хоёр дахь удаагаа түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.