Монгол Улсын зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Г.Ганжаргал 2022 оны долдугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Хасу Шивэрт” рашаан сувиллын гаднаас нас барсан байдалтай олдсон байдаг.
Талийгаачид хоёр удаа задлан шинжилгээ хийсэн бөгөөд өнгөрөгч зургаадугаар сард давтан шинжилгээ хийх тогтоол гарсан юм.
Тэгвэл талийгаач Г.Ганжаргалыг амь насаа алдах үед хамт байсан эмч, багш нарыг шинжээчийн бүрэлдэхүүнд оруулж дүгнэлт гаргахаар болсон байна. Үүнийг эсэргүүцэж, талийгаачийн ар гэр өнөөдөр 11:00 цагаас ЦЕП-ын гадна хэвлэлийн хурал хийхээр болжээ.