БЗД-ийн засаг дарга Н.Баярмөнхийг төсвийн мөнгө захиран зарцуулсан гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Тэгвэл үүнтэй холбогдуулан тэрбээр дараах байр суурийг илэрхийлжээ. Тодруулбал,
"54 сая төгрөгөөр нэг сарын дотор намайг хоол захиалж идсэн гэнэ. Уг нь энэ мөнгөөр 8-р сард 43, 21, 27, 29-р хороонд үер усны гамшиг тохиоход ажилласан мянга, мянган төрийн алба хаагч, дотоодын цэрэг, Онцгой, цагдаа, эмч нарын хоол, хүнсний асуудлыг шийдвэрлэсэн юм. Үүнийг буруу зүйл гэж огт бодохгүй байна.
Сонгууль дөхөх тусам тайван ажил хийлгэхгүй, үнэн зөвөө ялгахгүй мэдээллээр иргэдийн тархи угаачих юм. Мөн төрийн мөнгөөр гадаад явсан гэжээ. Миний бие 2020 онд дүүргийн Засаг Даргын ажлаа авснаас хойш төрийн мөнгөөр огт гадаад яваагүй. Дүүрэгт тулгамдсан олон асуудал байхад би гадаад явж яах юм" гэжээ.