Өчигдөр нэгэн иргэн цахим хуудастаа "ХААН банкны теллер банкны болон бусдын нийлсэн 300.000.000 гаруй төгрөгөөр онлайн покер тоглочихож. Баянхонгорын Эрдэнэцогт суманд" хэмээн мэдээлсэн.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтнээс тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын банкны ажилтан кассаас их хэмжээний мөнгө ашиглаж цахим мөрийтэй тоглоом тоглосон байж болзошгүй байна” гэх гомдол, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус аймгийн цагдаагийн газраас дээрх гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" хэмээлээ.