Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Адуундаа яваад сураггүй алга болсон иргэний унаж явсан морийг нь голын эргээс олжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 58 секунд

Адуундаа яваад сураггүй алга болсон иргэний унаж явсан морийг нь голын эргээс олжээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт 10 дугаар багийн “Хар-Ороомог" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 145 км, сумын төвөөс баруун зүгт 100 км/-т есдүгээр сарын 9-ний өдрийн 11:00 цагийн орчим иргэн Т морьтойгоор адуундаа яваад сураггүй болсон, унаж явсан морь нь “Ховд" голын эргээс олдсон тухай дуудлагыг есдүгээр сарын 12-ны өдрийн 10:15 цагт хүлээн авсан аж. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид 47 настай иргэн Т-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Сургууль, цэцэрлэгийн үдийн хоолонд шалгалт хийнэ
Сургууль, цэцэрлэгийн үдийн хоолонд шалгалт хийнэ
 
Дундговь аймагт УЛААНБУРХАН өвчний хоёр тохиолдол батлагдлаа
Дундговь аймагт УЛААНБУРХАН өвчний хоёр тохиолдол батлагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.