Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Түрээсийн дугуйны түгжээний системийг санаатайгаар эвдэж, хагалж, хугалан дахин ашиглах боломжгүй болгож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 28 секунд

Нийслэл хот цэнхэр, шар өнгийн унадаг дугуйгаар өнгө нэмж, “HI SAINUU” үйлчилгээ идэвхжлээ гэх үгээр өглөөг эхлүүлэн, ажлаа амжуулах залуус олон болжээ. Ойрхон зайд автомашин хөлөглөж, олон цагийг түгжрэлд зарцуулснаас түрээсийн дугуй, скүүтерийн үйлчилгээг сонгох нь цаг, мөнгө хэмнэсэн зөв сонголт гэдэгтэй маргах хүн үгүй биз. Харамсалтай нь түрээсийн дугуй хэрэглээнд нэвтэрсэн эхний өдрөөсөө эхлэн хулгайд алдагдаж, “HI SAINUU” ХХК-ийнхан айлуудын амбаар сав, энд тэндхийн жалга, шуудуй ухаж төнхөх ажилтай нүүр тулж эхэлсэн байна. Тухайлбал, өнөөдрийн байдлаар туул голын усанд урсгаж хаясан зургаан дугуйг уснаас гаргаж, давхардаагүй тоогоор 500 гаруй дугуйг засаж сэлбэсэн байна. Олон хүн дамжуулан унаж буй нийтийн “унаа” учраас их бага хэмжээний эвдрэл, гэмтэл гарахыг үгүйсгэхгүй ч хүний санаанд багтамгүй үйлдэл гаргаж, санаатайгаар хагалж, хугалах, хулгайлах үйлдэл газар авч байгаа аж.

Дугуй, скүүтер түрээсийн үйлчилгээ нь дэлхийн жишигт нийцсэн шинэ соёл. Зөв зохистой хэрэглээд сурчихвал нийслэлчүүдийн толгойны өвчин болсон автозамын түгжрэлийг бууруулахад 420 тэрбумаас илүү үр дүнгээ өгч чадах ажил болж чадна. Тэр ч утгаараа төсөл хэрэгжүүлэгч залуус “Энэ хэсэгхэн хугацааг даваад гарчихвал манайхан хэрэглээд сурчихна. Ирэх жилдээ багтаад 10 мянган дугуй оруулж ирээд хүссэн хүн бүр гэрээсээ гарч ирээд дугуйгаа унаад явах боломжийг бүрдүүлнэ” хэмээн онцолж байв.

Харамсалтай нь, үйлчилгээнд нэвтрээд 10 гаруйхан хоносон 1000 дугуйны 200 нь хүний буруутай үйлдлийн улмаас ашиглалтаас гарч, дахин ашиглах боломжгүй болсныг дугуй түрээсийн үйлчилгээ эрхлэгч залуус онцолж байна.

Дэлхийн жишгийг монголдоо нэвтрүүлж, шинэ соёлыг моод болгож байгаа залуусд дэм болохгүй юм аа гэхэд гай болчихгүй амьдраад сурчихвал түгжрэлд зарцуулах цаг багасч, төсөв санхүүд хэмнэлттэй төгс унаатай болох боломжтой юм.

Б.Ганхуяг: Нүүрсний гэх хэргийг шалгах ажлын хэсэг байнга нүүрс ярьж байна. Тэгсэн мөртлөө надтай болон шалгагдаж буй 11 хүнтэй холбогдох ямар ч хэрэг байхгүй
Б.Ганхуяг: Нүүрсний гэх хэргийг шалгах ажлын хэсэг байнга нүүрс ярьж байна. Тэгсэн мөртлөө надтай болон шалгагдаж буй 11 хүнтэй холбогдох ямар ч хэрэг байхгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.