Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эргэлт.мн мэдээллийн сайтын гурван жилийн ой тохиож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 40 секунд

Монголын анхны “Балдорж” шагналт редакц, МСНЭ-ийн “Ган үзэг” шагналт Эргэлт.мн мэдээллийн сайтын оюунлаг уншигч танд 1095 хоногийн мэнд хүргэе. “Оюунлаг ирээдүйн төлөө” уриатай Эргэлт.мн мэдээллийн сайт 2020 оны есдүгээр сарын 9-ний өдөр үүсгэн байгуулагдсан. Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Эргэлт.мн мэдээллийн сайт нь оюунлаг ирээдүйг бүтээхийн төлөө нийгмийг соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх, үнэн бодит, тэнцвэртэй мэдээллээр уншигчдыг шуурхай хангах үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн ажиллаж байгаа билээ.

Эргэлт.мн мэдээллийн сайтын хамт олон нь сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж” сангийн шилдэг төслийн уралдаанд “Ковид-19” ба монголчуудын амьдрал” төслөөрөө шалгарч, Монголын анхны “Балдорж” шагналт редакц болсон билээ. Түүнчлэн тус сайтын хамт олон нь 2021 оны шилдэг мэдээллийн сайтаар шалгарч, МСНЭ-ийн “Ган үзэг” шагналт редакц болжээ.

Мөн Эргэлт.мн мэдээллийн сайт сэтгүүлч, уран бүтээлчдийнхээ шилдгийн шилдэг бүтээлүүдийг эмхэтгэн “ЭРГЭЛТИЙН НОМЫН САН” цуврал 10 ном бүтээж, уншигчдын хүртээл болгож Монголын сэтгүүл зүйн салбарт өмнө нь бие даасан чөлөөт редакц нийтлэл, ярилцлага, хөрөг, тэмдэглэл, сурвалжилга тэргүүтэй бичлэгийн бүхий л төрлөөр бичсэн бүтээлүүдийг цогцоор нь багтаасан 10 ном буюу 2600 гаруй хуудас бүхий баримт, гэрэл зураг хавсаргасан бүтээлийг нэг дор хэвлүүлж, олон нийтэд хүргэж байгаагүй. Тиймээс энэхүү “ЭРГЭЛТИЙН НОМЫН САН” цуврал нь нэг редакцаас “төрсөн” бүтээлүүдийн цуврал гэдгээрээ Монголын сэтгүүл зүйн салбарт анхдагч болсон юм.

Үүгээр ч зогсохгүй Эргэлтийнхэн гурван жилийн хугацаанд сэтгүүл зүйн бүтээлүүдийг баринтагласан “Эргэлт” сэтгүүлийн хоёр дугаарыг амжилттай гаргаж, уншигчдын хүртээл болгоод байна. Мөн тун удахгүй Эргэлт сэтгүүлийнхээ гурав дахь дугаарыг хэвлэлтэд шилжүүлэхэд бэлэн болжээ.

Эргэлтийнхний бүтээх, уншигчдаа хүргэх хүслийн сэжмээс олон олон сайн бүтээл төржээ. Үүний нэг нь гурван жилийн ойдоо зориулсан уран бүтээлийн Эргэлт сонин байлаа. Сэтгүүл зүйл бүхий л төрлийг багтаасан 40 нүүртэй Эргэлт сонин хэдхэн хоногийн өмнө “мэндэлжээ”.

Оюунлаг ирээдүйн төлөө

Номын баярт сайн дурын ажилтнаар ажиллах хүмүүсийг бүртгэж эхэллээ
Номын баярт сайн дурын ажилтнаар ажиллах хүмүүсийг бүртгэж эхэллээ
 
ДАШТ: ОУХМ Б.Баасанхүү аваргын алтан медалийн төлөө 22.00 цагаас барилдана
ДАШТ: ОУХМ Б.Баасанхүү аваргын алтан медалийн төлөө 22.00 цагаас барилдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.