Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Цагдаагийн алба хаагч О.Цэлмэг өөрийн хүсэлтээр шилжсэн. Ямар нэг дарамт учруулаагүй гэж надад мэдэгдсэн

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 3 секунд

Булган аймгийн Цагдаагийн алба хаагч О.Цэлмэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан тус аймгийн Цагдаагийн газрын удирдлагууд алба хаагчдаас мөнгө хураадаг мөн үндэслэлгүйгээр цалин хасдаг зэрэг байдлыг ил болгосон. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дараах мэдээллийг өгөв. Тодруулбал,

"Цагдаагийн алба хаагч О.Цэлмэг өөрийн хүсэлтийн дагуу шилжиж ажиллая гэдэг хүсэлт тавьсан. Түүний дагуу шилжүүлэхээр болсон гэдэг мэдээллийг ЦЕГ-ын өмнөх дарга буюу Ж.Болд дарга надад танилцуулсан.

Одоогоор албаны шалгалт хийгдэж байгаа. Зарим талаар зөрчил гаргасан гэх мэдээллүүдийг авсан. Мөн эцсийн дүгнэлтээ өгөөгүй байгаа. Тиймээс уг асуудлын талаар удахгүй танилцуулна.

Ямар нэг байдлаар ажлын байрны дарамт учруулж шилжүүлсэн болон албан тушаал бууруулсан зүйл байхгүй гэдгийг надад хариуцлагатайгаар мэдэгдсэн" гэлээ.

МАН-ын ГЕНСЕК: Сайдууд жагсаалтын хойно нуугдаж парламентад орох гэдэг бодлыг агуулж болохгүй
МАН-ын ГЕНСЕК: Сайдууд жагсаалтын хойно нуугдаж парламентад орох гэдэг бодлыг агуулж болохгүй
 
Ж.Ганбаатар: Орлогын албан татвар их хэмжээгээр буурсан нь маш том зүйлийн дохио шүү. Үүнийг  Ерөнхийлөгч Г.Энхтайван, Б.Лхагвасүрэн мэдэж байгаа