Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Ганбаатар: Халзан бүргэдэй ордын үйл ажиллагааг өнөөдрөөс эхэлж зогсоож байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 43 секунд

Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдын баруун гурван аймагт ажилласан томилолттой холбогдуулж, "Халзан бүргэдэй орд" болон бичил уурхайчдын талаар тодорхой үүрэг чиглэлүүдийн талаар хэлэлцсэн байна. Энэ талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар дараах мэдээллийг өглөө.

Тодруулбал, "Өнөөдрийн Засгийн газрын шийдвэрээр Ховд аймгийн Мянгат сумын нутагт орших "Халзан бүргэдэй орд"-од хамаарах хоёр тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг хууль тогтоомжийн дагуу судалж, орон нутгийн иргэдийн саналыг харгалзан шийдвэрлэж, арга хэмжээ авахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар болон БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нарт даалгалаа.

Халзан бүргэдэй орд нь Ховд аймгийн Мянгат суманд оршдог. Тус ордод хоёр тусгай зөвшөөрөлтэй. 100 хувийн эзэмшигч нь "Mongolian National rare earth" компани юм.

УУХҮЯ-наас энэ оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр дотоод хяналт шалгалт явуулж, тус уурхайн үйл ажиллагааг түр зогсоох тухай улсын байцаагчийн акт гарч байсан. Хэдийгээр акт гарсан ч үйл ажиллагаа нь явагдаж байсан учир Засгийн газраас тогтоол гаргалаа. Ингэхдээ иргэдийн саналыг үндэслэсэн гээд үйл ажиллагаа чөлөөтэй явна гэсэн үг биш. Ордын үйл ажиллагаа зогссон үед Мянгад сумын иргэдийн саналыг авсны дараа Засгийн газарт танилцуулна. Тус ордын үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн зогсоож байна" гэв.

Д.Дөлгөөн

Гадаад валютын нөөц гурван тэрбум 933 сая ам.долларт хүрчээ
Гадаад валютын нөөц гурван тэрбум 933 сая ам.долларт хүрчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.