Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗАХИРАМЖ: Цахилгаан автомашин дугаарын хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж буй. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, өчигдрөөс эхлэн "Цахилгаан автомашин"-ууд дугаарын хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцохоор болжээ.

Сануулахад,

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1037 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтаар баталсан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам”-ын 1.2 дахь хэсэгт

  • Дипломат байгууллага
  • Тусгай дуут болон гэрлэн дохио тавьж ашиглах зөвшөөрөлтэй,
  • Байлдааны болон тусгай зориулалтын,
  • Улсын Их Хурлын 2019 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан албан тушаалтнуудын албан ажлын,
  • “Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл,
  • Нийтийн тээвэр,
  • Хүүхэд зохион байгуулалттайгаар тээвэрлэсэн болон ажилчдын автобусууд дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцох онцгой эрхтэй байдаг.

Б.Хонгорзул

Т.Ням-Очир: 161-р сургуулийн асуудлыг 5-10 хоногийн хугацаанд шийднэ
Т.Ням-Очир: 161-р сургуулийн асуудлыг 5-10 хоногийн хугацаанд шийднэ
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.