Нийслэлийн шуурхай зөвлөгөөний үеэр Хотын дарга Д.Сумъяабазар нийслэлийн зарим дүүргүүдэд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын хүний нөөцийн асуудлыг хөнджээ.
Тэрбээр "Улаанбаатар хотоос 130 км алслагдсан Багануур дүүргээс нийслэлийн удирдлагуудын шуурхай зөвлөгөөнийг удирдаж байна. Тус дүүрэг 29,341 хүн амтай бөгөөд 71,3% нь 35 хүртэлх насны залуучууд байдаг. Гэвч дүүргийн 24 төрийн байгууллагад 107 албан хаагчийн орон тоо дутуу байна" гэжээ.