Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Саудын Арабын Хаант Улсын Эрхэм дээд Ханхүү Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 52 секунд

No description available.Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Эрхэм дээд Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд 2023 оны 09 дүгээр сарын 04-07-ны өдрүүдэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар зэрэг албаны хүнтэй уулзана.
Талууд хоёр улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцоно.

Н.Баатарцогт: Горхи Тэрэлж, Богдхан уул, Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газарт 90 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож цуцалсан
Н.Баатарцогт: Горхи Тэрэлж, Богдхан уул, Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газарт 90 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож цуцалсан
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.