Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Баатарцогт: Горхи Тэрэлж, Богдхан уул, Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газарт 90 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож цуцалсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт "Усан сан бүхий газар дээр давхцалтай газрыг цуцлах асуудлыг цэгцэлж байгаа. Гомдол санал маш бага гарч байна. Мөн 2023 он гарсаар Богдхан уулын дархан цаазат газар болоод Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газарт нийт 90 иргэн хуулийн этгээдийн ашиглаж байсан газрыг цуцлах, эрхийг хүчингүй болгох ажлыг хийсэн байна. Цаашид хууль хэрэгжүүлэх ажлыг шат дараатайгаар хийнэ. Монгол Улс 2030 он гэхэд нийт газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авна гэсэн зорилт тавиад байгаа" гэв.

ШУУД: Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисын айлчлал өндөрлөлөө
ШУУД: Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисын айлчлал өндөрлөлөө
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.