Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮБХ-ны гишүүдийн хураамж жилийн 5 сая төгрөг байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Үндэсний бодлогын хорооны гишүүний бүрэн эрхийг батлах тухай, гишүүний намын сонгуульт албанд нэр дэвших, сонгох, сонгогдох, томилогдох үйл ажиллагааны журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж байгаа юм.

Улмаар гишүүдийн хураамж жилийн 5 сая төгрөг байхаар тогтжээ.

Үүний дараа дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

1.3. Тэргүүн дэд дарга, дэд дарга нарыг томилох тухай,

1.4. Үндсэн дүрмийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай,

1.5. Дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай,

1.6. Ардчилсан намын гишүүний татвар, бүх шатны сонгуульт гишүүний хураамжийг шинэчлэн батлах тухай,

1.7. Улс төрийн зөвлөлийг сонгож байгуулах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэнэ.

М.Тулгат: Намын ЕНБД-д Ч.Өнөрбаярыг дэмжинэ
М.Тулгат: Намын ЕНБД-д Ч.Өнөрбаярыг дэмжинэ
 
Францын эсрэг Монголын шигшээ багийн амжилтыг  А.Ананд гаргалаа
Францын эсрэг Монголын шигшээ багийн амжилтыг А.Ананд гаргалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.