Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МЕТРО ХОТ: Гадаадын жуулчдад Монголын үйлчилгээ гологдов уу

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 9 секунд

Монгол Улсын хувьд гадаад жуулчдыг татах бодлого энэ жил үр дүнгээ өгөв үү гэлтэй олон улсаас монголын үзэсгэлэнт байгалийг зорих иргэдийн цуваа тасраагүй байна. Албан ёсны мэдээллээс хархад манай улс он гарснаас хойш 400 мянга гаруй жуулчдын нүдийг баясгажээ. Урьдчилсан байдлаар ирэх 10 сар гэхэд энэ тоо 500 мянга давсан байх төлөвтэй байгаа аж.

Гэвч олон жилийн турш хичээж арай гэж даллан дуудаж авчирсан жуулчдад хээр бие засах явдал хачин жигтэй санагддаг нь гарцаагүй.

Зуны дэлгэр цаг ч эхлээгүй байхад дэлхийн алдарт жүжигчид, дуучид Монголын байгалийн үзэсгэлэнт тогтоцыг сурталчлах зорилготой, олон нэвтрүүлгийн баг ирээд буцсан. Тэдний нэвтрүүлэг дэлхий дахинд цацагдаж сонирхон үзэхэд өнөө л хээр талд бие засаж байгааг тоглоом шоглоом болгон ярих нь бөгс улаймаар байлаа.

Үүнээс гадна жуулчны байгууллагын үйлчилгээ, менежрүүдийн мэдлэг харилцаа ч гологдоод байгаа аж. Үүний хажуугаар алдарт CNN телевизийн олон улсын бизнесийн сэтгүүлч, хөтлөгч Ричард Квест монголд ирсэн. Энэ үеэрээ твиттертээ "Монголын 3 сая хүн зэрэг авто замын хөдөлгөөнд оролцоод байгаа юм уу" гэж жиргэсэн. Энэ жиргээг харсан монголчууд эмзэглэх биш харин ч бахдалтай нь аргагүй инээсэн эможи тавиад олон нийтийн сүлжээнд хуваалцаж байгаа нь бидний хөгжих болоогүйг илтгэх том жишээ.

БНСУ-ын "Z-Generation" үеийн залуучуудаас хамгийн их аялахыг хүсэж байгаа орны судалгаа авахад Монголыг нэрлэсэн гэх судалгаа бий. Дээрх ирсэн 400 мянга гаруй жуулчны 80 мянга орчим буюу дийлэнх нь Өмнөд Солонгосын жуулчид эзэлж байна. Энэ тоо жил ирэх тусам нэмэгдэх нь гарцаагүй. Тэдний Монгол Улсад зарцуулж байгаа мөнгөн дүнг тооцвол 800 орчим сая ам доллар болдог байна. Гэвч бид тайвширч болохгүй. Ирсэн зочдоо сэтгэл дундуур буцаахгүйн байх хамгийн эхний алхам бол таниас эхэлнэ. Жуулчид Монголд ирхэд бидний гаргадаг, гаргасаар ирсэн зохисгүй зан бол тэнгэрт тулсан үнэ хэлж үнийн хөөрөгдөл үүсгэдэг. Хөөрхий хэдэн жуулчид нь юу худалдлан авснаа ч мэдэхгүй халаасаа эргүүлээд үлддэг нь нууц биш. Ядаж өнгө, мөнгө харалгүй сайхан инээмсэглээд угтдаг, чин сэтгэлээсээ тусалдаг байхад л наад захын Монгол орны сурталчилгаа болохгүй гэж үү?

ТОДРУУЛГА: 13А маягтыг өрхийн эмнэлгээсээ авбал цаг алдалгүй нарийн мэргэжлийн эмчдээ үзүүлэх боломжтой
ТОДРУУЛГА: 13А маягтыг өрхийн эмнэлгээсээ авбал цаг алдалгүй нарийн мэргэжлийн эмчдээ үзүүлэх боломжтой
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.