Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: 13А маягтыг өрхийн эмнэлгээсээ авбал цаг алдалгүй нарийн мэргэжлийн эмчдээ үзүүлэх боломжтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 28 секунд

Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/813 дугаар тушаалын дагуу иргэд лавлагаа шатлалын эмнэлэгт үзүүлэхдээ анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас 13А маягт буюу үйлчлүүлэгчийн онош, лавлагаа шатлалд илгээх болсон шалтгааныг үндэслэлийн хамт бичсэн мэдээлэл бүхий илгээх бичгийг заавал авч очдог болсон. Гэвч нийгэмд 13А мягтыг авах нь хүндрэлтэй байгаа талаар иргэдийн санал хүсэлт их ирээд буй. Иймд бид 13А маягт яагаад хэрэгтэй талаар Хан-Уул дүүргийн дрөвдүгээр хорооны өрхийн эмнэлэгийн эмчээс тодруулга мэдээлэл авлаа.

-Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад 13А маягтыг өрхийн эмнэлэгээсээ авахыг яг ямар тохиолдолд шаардаж байгаа вэ?

-ЭМЯ-ны тогтоолоор 13А авах шаардлагатай, шаардлаггүй гэж хуваасан байгаа. Шаардлагатай тохиолдолууд бол дотор, мэдрэл, нүд, зүрх судас, дотор шүүрэл гэх мэт өвчнөөр эмчид үзүүлэх шаардлагатай бол тус маягтыг заавал авна.

Харин 13А авах шаардлагагүй тохиолдолууд нь мэс засал, 0-18 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, шүд, халдварт, уламжлалт анагаах ухаан, сэргээн засах зэрэг чиглэлээр шууд дүүргийнхээ эмнэлэгт хандах боломжтой.

Жишээ нь, дотор засалаар 13А авах шаардлагагүй тохиолдолд заавал өрхийн эрүүл мэндийн төв дээрээ өрхийн эмчид үзүүлээд өөрт хэрэгтэй эмчилгээ, зөвлөгөөгөө авна. Ходоод дурандуулах зэрэг нарийн дотор заслын эмчилгээ хийх шаарлагатай үед өрхөөс 13А маягт авах ёстой.

-Иргэд 13А маягт авахдаа өөрийн биеэр очиж авах уу?

-13А маягтаа иргэд өөрийн биеэр ирж авах ёстой гэсэн шаардлага тавьдаг ч иргэд мэдээгүйгээсээ дүүргийн эмнэлэгээс утсаар холбогдож асуудаг. Энэ нөхцөлд холбогдож буй хүний мэдээллийг шүүж үзээд хэт өндөр настай хүн байвал хялбар аргаар буюу утасаар 13А-г өгдөг. Үүнээс бусад тохиолдолд өөрийн биеэр ирж үзүүлээд, цахимаар бүртгэнэ.

-13А маягтаар эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлдэг болсноор ямар үр дүн гарч байгаа вэ?

-Уг маягтыг авч очсоноор цаг алдалгүй нарийн мэргэжлийн эмч нар дээрээ үзүүлэх ба дараагийн эмчилгээний цагаа авах боломжтой. Төрөлжсөн мэргэжлийн эмнэлээгээсээ нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ авах иргэд хүлээгдэх, гуравдугаар шатлалын эмнэлэгт шаардлагагүй хүмүүс ихэнх орон зайг нь авах гэсэн асуудалгүй болно. Мөн эрүүл мэндийн даатгал төлөөгүй тохиолдолд 13А авах боломжгүй.

-Хороо, дүүргийн иргэддээ 13А маягт авах ёстой гэсэн мэдээллээ яаж хүргэж байгаа вэ?

-Хороо, дүүргийн иргэддээ 13А маягтыг авах ёстой гэсэн мэдээллээ Өрхийн эрүүл мэндийн төвийнхөө фэйсбүүк пэйж болон тасгийн ахлагч хороотой хамтраад иргэддээ хүргэдэг. Мөн өндөр настнууддаа утсаар мэдээлж байгаа. Нэг үеэ бодвол 13А маягт авахаа иргэд мэддэг болсон.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Х.Түмэнжаргал

Омикроны шинэ дэд хувилбар 52 улсад бүртгэгджээ
Омикроны шинэ дэд хувилбар 52 улсад бүртгэгджээ
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц