НӨАТ-ын урамшууллын 2023 оны наймдугаар сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 2023 оны наймдугаар сарын 23-нд 13.00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна. Иргэд долоодугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 08 дугаар сарын 22-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдах боломжтой.
Ташрамд дурдахад, сугалааны шинэчлэлээр тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог болсон. Өмнөх сарын сугалааны тохирлоор цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Дархан-Уул аймаг +10,7, Орхон аймаг +9,6, Дорнод аймаг +7,7 Өмнөговь аймаг +7,1 өсөлтттэй байсан бол хамгийн бага өсөлттэй нь Говь-Алтай аймаг +1,7 байлаа.