Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО: Модон байшингуудаа 2040 он гэхэд нурааж дуусна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 16 секунд

Японы нийслэл Токио хотын захиргаа дүүргүүд дэх модон байшингуудаа 2040 гэхэд нураах шийдвэр гаргажээ. Энэ нь том хэмжээний газар хөдлөлтийн улмаас учирч болох хохирлоос сэргийлж буй арга хэмжээ юм.

2020 оны байдлаар тус хотод газар хөдлөлтөд тэсвэргүй модон байшинтай 8600 орчим га газар байгаа аж. 100 жилийн өмнө тохиосон том хэмжээний газар хөдлөлтийн улмаас ийм газруудад байшин сүйдэж, 92 мянган хүн амиа алдсан байна.

Тус хотын захиргаа 2013 оноос хойш хуучин модон байшингуудыг сэргээн босох ажлыг идэвхтэй хийсэн. Үүний үр дүнд газар хөдлөлтөд ихээхэн хохирол амсах гарзын хэмжээ 24 мянган га байсныг 8600 болтол бууруулж чадсан.

Эдгээр газруудад зам нарийхан, газрын эрх зэрэг асуудлаас болоод байшин барих, зам өргөтгөхөд хүндрэлтэй байдаг байна. Тиймээс байшин эзэмшигч, түрээлслэгч гэх мэт олон хүнтэй тохиролцох шаардлагатайг хотын захиргааны ажилтан мэдэгдэв.

Эх сурвалж: The Japan Times

Х.Түмэнжаргал

ОХУ-ын “Луна-25” станц сар мөргөж сураггүй болов
ОХУ-ын “Луна-25” станц сар мөргөж сураггүй болов
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.