Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Зүүн Азийн залуучуудын спортын наадмын 7 дахь өдрийн тэмцээний хуваарь

Ангилал
Спорт
Огноо
Унших
2 минут 11 секунд

Улаанбаатар-2023 Зүүн Азийн залуучуудын наадам өнөөдөр боксын төрлөөр эхэлнэМонгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болж байгаа Зүүн Азийн залуучуудын спортын наадмын тэмцээний 7 дахь өдөр эхлэхэд бэлэн болжээ. Одоогийн байдлаар наадмыг 25 алт, 23 мөнгө, 18 хүрэл медальтай Хятадын баг тэргүүлж байна. Харин Монгол Улсын шигшээ баг 3 алт, 10 мөнгө, 14 хүрэл медальтайгаар хүснэгтийн 5-д бичигдэж байгаа юм. Өчигдөр манай чөлөөтийнхөн 2 мөнгө, 2 хүрэл медаль, волейболын баг мөнгөн медаль авсан билээ. Ингээд өнөөдрийн уралдаан тэмцээний хуваарийг танилцуулж байна.

8-р сарын 22

Сагсан бөмбөг

UG Arena-д өнөөдөр гурван тоглолттой. 17:00 цагаас Хятад - Хонконг, 19:00 цагаас Макао – Тайвань гэсэн хоср эрэгтэй тоглолттой. Premier Sports Network телевиз шууд дамжуулан үзүүлнэ.

Хөлбөмбөг

Эрэгтэй багуудын шийдвэрлэх тоглолтууд өнөөдөр болно. 12:30 цагаас Хонконг – Тайвань, 17:00 цагаас Монгол – Макао гэсэн сонирхолтой тоглолтууд биднийг хүлээж байгаа. МХБХ-ны ногоон талбайд болох тус тоглолтуудыг ТВ6, MNB телевиз шууд дамжуулан үзүүлж байна.

Волейбол

“Буянт-Ухаа” спортын ордонд 15:00 цагаас Хонконг, Макаогийн эрэгтэй багийн тоглолтоор волейболын тэмцээн эхэлнэ. 17:00 цагаас Монгол – Тайвань гэсэн хоёр эрэгтэй тоглолттой. МҮОНТ шууд дамжуулан үзүүлнэ.

Чөлөөт бөх

Чөлөөт бөхийн тэмцээний 2 дахь өдөр эрэгтэй 51, 60, 80 кг, эмэгтэй 46, 53, 65 кг-ын барилдаануудтай. Тэмцээн 10:30 цагаас Степпе Аренад эхлэх юм. Медалийн төлөөх барилдаан 16:00 цагаас болно.

Хөнгөн атлетик

Налайх дүүрэг дэх хөнгөн атлетикийн талбайд өнөөдөр таван багц медалийн эзэд тодорно. Эрэгтэй, эмэгтэй 200 м, эрэгтэй уртын харайлт, эрэгтэй, эмэгтэй 1500 м, эмэгтэй бөөрөнцөг түлхэлт, 4х400 метрийн буухиа уралдааны тэмцээнтэй.

ОБЕГ: Гэрээсээ согтуу гарч яваад сураггүй болсон эрэгтэйг эрэн хайж байна
ОБЕГ: Гэрээсээ согтуу гарч яваад сураггүй болсон эрэгтэйг эрэн хайж байна
 
Д.Ганбат: Ардчилсан хүчний холбоо жинхэнэ ардчилагчдын сонгуульд нэр дэвшүүлэхийг намаасаа шаардах болно
Д.Ганбат: Ардчилсан хүчний холбоо жинхэнэ ардчилагчдын сонгуульд нэр дэвшүүлэхийг намаасаа шаардах болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.