Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Бат-Ялалт: Найман ишигний гэх хэргийн шийтгэх тогтоолын талаар “Иргэдийн шударга шүүх“-ээс хэлэлцүүлэг зохион байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Хэнтий аймагт болсон найман ишигний гэх хэргийн шийтгэх тогтоолын талаар хэлэлцүүлэг зохион байгуулах тухай "Иргэдийн шударга шүүх"-ээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Иргэдийн шударга шүүх" төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт:

"Наймдугаар сарын 24 -ны өдөр 11 цагт зохион байгуулах нээлттэй хэлэлцүүлэгт ирж шийдэх тогтоолтой холбоотой асуудлаар мэтгэлцэхийг эрх бүхий байгууллагуудыг урьж байна. Шийдэх тогтоол дээр холбогдох хэргийн талаар гэх дүгнэлт бий. Олон нийтэд ямар мэдээлэл яваад байна вэ гэвэл 2021 оны 9 сард хохирогч нарын 56 малыг хулгайлаад 8 ишгийг машин дээрээ ачаад айлд аваачаад тавьсан юм шиг ташаа мэдээлэл яваад байна. Гэвч 2021 оны 5-ны өдөр хохирогч айл 46 малаа ялгаад авчихсан байдаг. Гэвч шийдэх тогтоол дээрээ мэдүүлэг өгсөн хүмүүс хоёр өөр цаг хугацаанд болсон зүйлийг нэг цаг хугацаанд болсон юм шиг ярьсан байна. Энэ мэт олон асуудал байна. Тиймээс наймдугаар сарын 24-ны өдөр 11 цагт Пума зочид буудалд болох мэтгэлцээнд эрх бүхий байгууллагыг ирэхийг хүсэж байна" гэв.

“Норд бенз“ загварын том оврын ачааны хоёр автомашин мөргөлдөж, нэг хүн амь насаа алджээ
“Норд бенз“ загварын том оврын ачааны хоёр автомашин мөргөлдөж, нэг хүн амь насаа алджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд