БНСУ-ын Хаэнам хотноо зохион байгуулагдаж буй орчин үеийн таван төрөлтийн "Haenam Korea Open International Modern Pentathlon Competition"-д шигшээ баг тамирчид амжилттай өрсөлдөж байна.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 130 дугаар сургуулийн сурагч Амарсанаагийн Билэгт нь тус тэмцээний U17 насны ангилалд Ази тивийн 11 орны 81 тамирчинтай өрсөлдөж, хүрэл медаль хүртжээ. Мөн, тус ангилалд өрсөлдсөн Т.Мөнх-Ундрага тавдугаар байрт орлоо.
Манай тамирчид ерөнхий дасгалжуулагч Д.Батсүрэн, буудлагын дасгалжуулагч МУГД Л.Ундралбат, усанд сэлэлтийн дасгалжуулагч Х.Одгэрэл нарын дор бэлтгэлээ базаан энэхүү тэмцээнд оролцсон бөгөөд ирэх сард Ханжоу 2023 Азийн наадамд мөн оролцоно. Ийнхүү, Монгол Улс пентатлон буюу таван төрөлт спортоор олон улсаас анхны медалиа хүртсэн юм.