Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг анх удаа Азийн цомын тэмцээнд тоглоно

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 17 секунд

"FIBA Women’s Asia Cup Division B" тэмцээн энэ сарын 13-19-ний хооронд Тайландын Бангкок хотод болно. Тус тэмцээнд Монголын эмэгтэй шигшээ баг анх удаа оролцохоор боллоо.

Азийн найман баг "Division A"-д шалгарах ганц эрхийн төлөө тоглох бөгөөд "Division A" буюу нэгдүгээр зиндаанд тоглож байсан багуудаас Казахстан, Тайланд, Малайзын шигшээ багууд Бангкокт ирэх аж. Мөн тус тэмцээнд Монголын шигшээ багаас гадна дэвшиж үзээгүй Шри Ланка, Йордан, Иран, Индонезын шигшээ багууд оролцоно.

Өнгөрсөн зургаан сараас хойш нийт 45 эмэгтэй тамирчдыг сонгон тасралтгүй бэлтгэл сургуулилт хийж өнөөдөр үндсэн шигшээ багийн 12 тамирчдыг сонгон өмсгөлийг гардуулж өгчээ.

Тоглолтын хуваарь,

2023.08.13

  • 12:00. Индонез - Монгол

2023.08.14

  • 14:30. Монгол - Иран

2023.08.15

  • 14:30. Малайз - Монгол

2023.08.17

  • 14:30. А4 - Б4
  • 17:00. А2 - Б3
  • 19:30. Б2 - А3

2023.08.18

  • 14:30. А2/Б3 хожигдсон - Б2/А3 хожигдсон
  • 17:00. А1 - Б2/А3 хожсон
  • 19:30. Б1 - А2/Б3 хожсон

2023.08.19

  • 17:00. Хүрэл медаль
  • 19:30. Финал
УИХ: Улс төрийн намын хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд хуульчид улс төрийн намууд бодлого судлалын хүрээлэнтэй байх саналыг хэлэлцлээ
УИХ: Улс төрийн намын хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд хуульчид улс төрийн намууд бодлого судлалын хүрээлэнтэй байх саналыг хэлэлцлээ
 
Г.Ялалт: Цэргийн алба хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатай
Г.Ялалт: Цэргийн алба хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатай
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.