Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЦУОШГ: Ойрын өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр хална

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 28 секунд

Ойрын өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр хална

2023 оны 08 дугаар сарын 09-нөөс 08 дугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

9-нд баруун аймгуудын нутгийн ихэнх хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим газраар, 11-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +19...+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +21...+26 градус, өдөртөө +35...+40 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна. 10-нд нутгийн хойд хэсгээр 11-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.

Сэтгэл гутралын эмчилгээгээ “Youtube” сувгаараа хүргэдэг Б.Очирдарь: Шүүлтүүргүй, мэргэжлийн бус зөвлөгөө авалгүй сэтгэл заслын эмнэлэгт очиж, мэдрэмжээ хуваалцаж, эмчилгээгээ эхлүүлэх нь чухал
Сэтгэл гутралын эмчилгээгээ “Youtube” сувгаараа хүргэдэг Б.Очирдарь: Шүүлтүүргүй, мэргэжлийн бус зөвлөгөө авалгүй сэтгэл заслын эмнэлэгт очиж, мэдрэмжээ хуваалцаж, эмчилгээгээ эхлүүлэх нь чухал
 
Паралимпын хорооны Ерөнхийлөгч Д.Нямхүүг “Алтан од“ одонгоор шагналаа
Паралимпын хорооны Ерөнхийлөгч Д.Нямхүүг “Алтан од“ одонгоор шагналаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.