Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Мөнхбат: Есдүгээр сарын 1-н гэхэд найман цэцэрлэг ашиглалтад оруулахаар ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-аас цахимаар удирдан зохион байгуулав.

Энэ үеэр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхбат боловсролын салбарт хийж байгаа хөрөнгө оруулалтын ажлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сан, дүүргийн хөрөнгө оруулалт болон гаднын зээл тусламжаар нийт 158 төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж байна. Үүнээс 115 нь сургууль, цэцэрлэгийн барилга байгууламж, 31 нь их болон урсгал засвар, дөрөв нь инженерийн шугам сүлжээ, найм нь тохижилтын ажил байгаа юм.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 52 ажил хэрэгжиж байна. Есдүгээр сарын 1-н гэхэд найман цэцэрлэг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Арванхоёрдугаар сарын 31-н гэхэд нэг сургууль, 13 цэцэрлэгийн барилга ашиглалтад орох боломжтой" гэлээ.

Д.Батсүх: Даншиг наадамд гаднаас 56 бөх, 50 гаруй эрдэмтэн оролцоно
Д.Батсүх: Даншиг наадамд гаднаас 56 бөх, 50 гаруй эрдэмтэн оролцоно
 
ЗГ: Сар шинийн баяраар амарсан нэмэлт гурван хоногийг 2025 ондоо багтаад аль ч үед нөхөж болохыг төрийн байгууллагуудад ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗГ: Сар шинийн баяраар амарсан нэмэлт гурван хоногийг 2025 ондоо багтаад аль ч үед нөхөж болохыг төрийн байгууллагуудад ҮҮРЭГ БОЛГОЛОО
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.