Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөлийн хээр морийг хашаанаас гаргаж, уралдуулсан гэх хэрэгт буруутгагдаад буй Хэнтий аймгийн цагдаагийн даргад албаны шалгалт хийж эхэлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 39 секунд

Хэнтий аймгийн 100 жилийн наадамд Хөвсгөлийн уяач Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлсэн ч Морины салбар хорооноос хасах шийдвэр гаргасан. Улмаар мэдэгдэл гаргаж, "Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадмын үеэр их насны морины уралдаанд нийт 148 морь бүртгүүлсэн. Үүнээс сэрвээний өндрөөр 20 морь хасагдсан. Эдгээр морьдын дунд 19 дугаартай Хөвсгөл аймгийн уяач Б.Отгонсэлэнгийн хээр морь 145 см өндөртэй тул сэрвээний хэмжилтээр хасагдаж, бусад морьдын хамт хашсан байсныг хүч түрэн гаргаж уралдуулсан байна.

Иймд тухайн үйл явдалтай холбоотой баримт, материалууд болон хасагдсан морийг уралдаанд оруулсан, энэ явдалд гар бие оролцсон бүх хүнийг хууль хяналтын байгууллагад шалгуулж байна. Хэмжилтээрээ хасагдсан морь түрүүлсэн тул Морины комиссын шийдвэрээр хасаж, дараагийн морийг түрүүлснээр тооцон цоллосон болно” гэсэн байдаг.

Тэгвэл Хөвсгөлийн Б.Отгонсэлэнгийн хээр морь дүрэмд зааснаар сэрвээний хэмжилтээр хасагдаж, хашаанд байхад нь Хэнтий аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Батхүү “хүч түрэн”, гаргах зөвшөөрөл өгснөөр энэ будилаан үүссэн талаар мэдээлэл цацагдаад буй.

Тиймээс тус цагдаагийн хурандаатай холбоотой мэдээллийг нягтлахаар ЦЕГ-аас албаны шалгалтыг эхлүүлсэн байна. Уг шалгалт дууссаны дараа албан ёсоор мэдээлэл өгнө гэлээ.

Шүдний эмч Д.Ичинхорлоо: Хүүхдийн насанд тохирсон ОО-г хэрэглэхгүй бол фторын илүүдэл сөрөг нөлөөтэй
Шүдний эмч Д.Ичинхорлоо: Хүүхдийн насанд тохирсон ОО-г хэрэглэхгүй бол фторын илүүдэл сөрөг нөлөөтэй
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.