Цагдаагийн байгууллагад иргэн Ц-ээс Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороонд байрлах гэрээсээ манай охин У нь 2023 оны долоодугаар сарын 23-ны өдрийн 20 цагийн үед гараад түүнээс хойш холбоо барихгүй, гэртээ ирээгүй байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Үүн дагуу цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, хүүхдийг олж тогтоон, ар гэрт хүлээлгэн өгчээ. Мөн хүүхдийн эрүүл мэнд хэвийн ямар нэгэн халдлага, дарамт шахалтад өртөөгүй байна.