ШЕЗ-өөс хийсэн мэдээллийн үеэр Т.Бадамжунайгийн хэргийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Б.Оч "Яллагдагчийн өмгөөлөгч яллагдагчид авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны долоодугаар сарын 07-ны өдөр ирүүлснийг тус шүүх хүлээн авч, хянан хэлэлцээд яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Ингэхдээ, Яллагдагчийг зайлшгүй цагдан хорих үндэслэл буюу тэрбээр энэ хэргийн бусад хүмүүст нөлөөлөх болон мөрдөн байцаах, хэргийн нотлох үйл ажиллагаанд саад учруулах зэрэг нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэн мөн эрүүл мэндийн шалтгаанаар түүнд урьд авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан.
Уг шүүгчийн захирамжид, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8.1-т заасны дагуу прокурор, оролцогч тус шүүхийг ерөнхий шүүгчид гурав хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй боловч хяналтын прокурорын зүгээс гомдол гаргаагүй учир шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон" хэмээв.