Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Билгүнзаяа: Шүүхээс “Авлига“ хороололд газар эзэмших эрх олгоогүй

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 47 секунд

ШЕЗ-өөс өнөөдөр /2023.07.27/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга Х.Билгүнзаяа, "Шүүхийн байгууллагыг "Авлига" хороололд газар эзэмших эрх олгосон мэт худал мэдээлэл тархаж байна. ХУД-ын 15-р хороонд байрлах газар эзэмших, ашиглах, барилга байгууламж олгох зөвшөөрлийг шат шатандаа ямар байгууллага олгосон бэ гэдгийг танилцуулъя.

"Э" ХХК-д НЗД-ын 2018 оны Нийслэлийн Засаг даргын А/111 дугаар захирамжаар эдэлбэрийн зориулалтаар эзэмших, зориулалт нь үйлчилгээ, усан парк, спорт цогцолбор гэж газар эзэмших эрхийг ЗД-ын захирамжаар олгосон.

Уг захирамжид өөрчлөлт оруулж, хүчингүй болгох захирамжийг НЗД-ын 2022 оны 09 сарын 30-ны өдрийн А/1155-р захирамжаар хүчингүй болгосон.

Гэтэл үүнийг эс зөвшөөрч, "Э" ХХК-аас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Шүүх усан парк олгосон захирамжийг хүчингүй болгохыг л шүүх шийдсэн болохоос биш ямар нэг байдлаар хуулийн этгээдэд газар олгосон зүйл байхгүй. Тус захирамжийг шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Тухайлбал, олгосон зориулалт нь усан парк, үйлчилгээний газар олголт нь хэвээр үлдсэн гэсэн үг. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа хариуцагч буюу Нийслэлийн Засаг дарга давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй учир тус шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2020 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн А/117 дугаар захирамжаар дээрх газрын зориулалтыг өөрчилсөн. Тухайлбал, эдэлбэрийн заориулалт нь эзэмших, зөвшөөрлийг худалдаа үйлчилгээ, орон сууц, цогцолборын зориулалтаар өөрчилж шийдвэрлэсэн. Үүнийг НЗД өөрийн захирамжаар гаргасан.

Харин үүний дараа барилга байгууламж барих зөвшөөрлийг Барилга хот байгуулалтын яамнаас 2022 оны долоодугаар сарын 07-ны өдөр гаргасан. Дээрх баримтаас харвал шүүхээс иргэн хуулийн этгээдэд газар эзэмших, барилга байгууламж барих зөвшөөрөл олгоогүйг харж болно.

Одоогоор нэр бүхий ТББ-аас усан парк байсан зориулалтыг нь худалдаа үйлчилгээ, орон сууц болгон өөрчилсөн захирамжийг хүчингүй болгуулахаар НЗХАШШ-т нэхэмжлэл гаргасан. Тиймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дээр явж байна" гэлээ.

Ц.Тулга: Иргэдийн гомдлыг шийдвэрлэх хүртэл РЦНК-гийн баруун талын барилгын ажлыг зогсоолоо
Ц.Тулга: Иргэдийн гомдлыг шийдвэрлэх хүртэл РЦНК-гийн баруун талын барилгын ажлыг зогсоолоо
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.